20260209-120039-file.jpeg

2026-02-09 12:00
Цагдаагийн байгууллагаас сар шинийн баяртай холбоотой хуурамч, стандартын шаардлага хангаагүй архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэх, худалдан борлуулах явдал нэмэгдэж байгааг мэдээлэв.

20260209-113030-file.jpeg

2026-02-09 11:30
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр захирамж гаргаж, нийслэлийн томоохон худалдаа үйлчилгээний төвүүдийг 24.00 цаг хүртэл ажиллуулах шийдвэрийг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ.

20260209-103034-file.jpeg

2026-02-09 10:30
Цагдаагийн байгууллага Сонгинохайрхан дүүрэгт хууль бусаар архи, согтууруулах ундааг үйлдвэрлэж, худалдан борлуулахыг илрүүлэн таслан зогсоолоо. Иргэдийг гарал үүсэл тодорхойгүй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

20260209-090046-file.jpeg

2026-02-09 09:00
Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй Монголын анхны ингэний ферм “Солид партнерс групп” компаниар таван жилийн өмнө байгуулагдсан бөгөөд өдөрт 140-150 литр сүү гаргаж байна. Ферм инкубатор хэлбэрээр ажиллаж, сүүн бүтээгдэхүүнээ дотоод болон гадаад зах зээлд таниулах зорилготой.

20260209-083026-file.jpeg

2026-02-09 08:30
Их Монгол Хасын Шаравжамц аваргын 150 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, улсын аварга О.Хангай үзүүрлэв. Түрүү бөх 10 сая төгрөгийн шагнал авсан байна.

20260208-150049-file.jpeg

2026-02-08 15:00
Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаатай танилцаж, санхүүгийн сахилга, хариуцлагыг чангатгах, ордын эдийн засгийн эргэлтийг сайжруулах үүрэг өглөө.

20260208-123029-file.jpeg

2026-02-08 12:30
Дархан-Уул аймагт иргэн их дээд сургуулийн диплом гаргуулах нэрээр 29.9 сая төгрөг залилуулсан хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллага хууль бус дипломыг хууль ёсны аргаар авахыг зөвлөж байна.