Маршал Х.Чойбалсангийн 131 жилийн ойд хүндэтгэл үзүүлэв

2026-02-08 18:301min
20260208-183032-file.jpeg
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал БНМАУ-ын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн 131 жилийн ойд зориулан хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 131 жилийн ойд зориулан түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хорлоогийн Чойбалсан 1895 оны хоёрдугаар сарын 8-нд одоогийн Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн бөгөөд ардын хувьсгалын журамт цэргээс эхлэн улсын өрлөг жанжин хүртэл дэвшиж байв.

Тэрээр Цэргийн яам, Дотоод яам, Мал тариалангийн яамны сайд, Улсын Бага Хурлын дарга, Ардын Сайд нарын зөвлөлийн дарга, мөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд зэрэг төрийн өндөр албан тушаалд ажиллажээ.