Их Монгол Хасын Шаравжамцын 150 жилийн ойн бөхийн барилдаанд Б.Орхонбаяр түрүүлэв
2026-02-09 08:301min

Их Монгол Хасын Шаравжамц аваргын 150 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, улсын аварга О.Хангай үзүүрлэв. Түрүү бөх 10 сая төгрөгийн шагнал авсан байна.
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан сар шинийн сорилго 256 бөхийн барилдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын арслан Б.Орхонбаяр найм даван түрүүлсэн бол Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай долоо давж үзүүрлэв.
Тус барилдааны түрүү бөх Б.Орхонбаяр 10 сая төгрөг болон үнэ бүхий зүйлсээр шагнагдсан бол үзүүрлэсэн О.Хангай 6 сая төгрөгийн шагнал хүртсэн байна.
