20260125-200059-file.jpeg

2026-01-25 20:01
Улсын хэмжээнд нийт нутгийн 87 хувьд цас бүрхүүл тогтсон бөгөөд цасны зузаан 31-45 см хүрч, өмнөх арав хоногтой харьцуулахад 10 хувиар нэмэгдсэн байна. Зарим нутгаар хүйтний эрч нэмэгдэж, салхины хурд аюултай түвшинд хүрчээ.

20260125-160114-file.jpeg

2026-01-25 16:01
Филиппин улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол банхар нохой эхний зургаан тэмцээнээс 1, 2 дугаар байр эзэлж, группийн аварга болон Филиппин улсын аварга болсон байна.

20260125-133027-file.jpeg

2026-01-25 13:30
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 2025-2026 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал 1 дүгээр сарын 26-нд эхэлж, бие даалтын долоо хоног болон улирлын амралт зохион байгуулагдана. Мөн 1-5 дугаар ангийн сурагчид үндэсний сүү уух шинэ журам хэрэгжиж эхэлнэ.

20260125-120038-file.jpeg

2026-01-25 12:00
Дүнжингарав дахь дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барих ажлын тендерийг зарлаж, материалыг 2026 оны хоёрдугаар сарын 9-ний дотор хүлээн авна. Төслийн төсөв 17.3 тэрбум төгрөгөөр батлагдсан.