20260120-193046-file.jpeg

2026-01-20 19:30
УИХ-ын дарга Н.Учрал Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 30 МВт-ын хүчин чадалтай "Эрдэнэнар" нар, батарей хосолсон станц дээр ажиллаж, тархмал эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх шаардлагыг онцлов.

20260120-183049-file.jpeg

2026-01-20 18:30
Дархан аварга Н.Батсуурь допингийн эсрэг байгууллагын ойр ойрхон шинжилгээ авах, байршлын мэдээлэл шаардах үйл ажиллагааг үндэслэлгүй дарамт гэж үзэж, үүнд хяналт, хариуцлага алдагдсан гэж шүүмжиллээ.

20260120-160128-file.jpeg

2026-01-20 16:01
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад гарсан гэмтлийн улмаас тодорхой байршлуудад 1.5 цагийн турш цахилгаан хязгаарлалт хийж байна. Тоноглолтыг 24 цагийн дотор засварлахаар ажиллаж байна.

20260120-150112-file.jpeg

2026-01-20 15:01
АНУ Европын есөн улсад 10-25 хувийн худалдааны татвар ногдуулах шийдвэр гаргасны дараа алт, мөнгөний үнэ дэлхийн зах зээлд шинэ дээд хэмжээнд хүрч, хөрөнгийн биржүүдийн гол индексүүд унав.

20260120-130059-file.jpeg

2026-01-20 13:01
2006 онд Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн бие хамгаалагчдын гарт амиа алдсан Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлийн хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэрийг Давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон байна. Хохирогчийн тал дээд шатны шүүхэд гомдол гаргахаар төлөвлөж байна.

617380172_821932854210255_2020919034252939578_n-1280x853.jpg

2026-01-20 11:31
Өвөл цагийн аялал жуулчлалын нэрийн хуудас, говь нутгийн бахархал болсон “Тэмээн поло” спорт сүүлийн жилүүдэд эрчтэй хөгжиж байна. Морин полог бодвол илүү хүч чадал, тэвчээр, басхүү тэмээтэйгээ ойлголцох асар их мэдрэмж шаарддаг энэ спортын талаар бид Монголын тэмээн поло спорт уралдаан аялалын холбооны Дэд ерөнхийлөгч Авирмэдийн Эрдэнэбаяртай ярилцлаа. Тэмээн поло гэхээр хүмүүс их сонирхож хүлээж […]

20260120-110030-file.jpeg

2026-01-20 11:00
Австралид болсон хятад пүүл бильярдын багийн дэлхийн цомын анхдугаар тэмцээнд Монголын эрэгтэй баг алтан медаль хүртэн аварга болов. Багийн ахлагч Э.Тэмүүжин нь heyball спортын анхны азийн аварга юм.