20251103-141557-file.jpeg

2025-11-03 14:15
Багш нар ажил хаялт зарлаад 10 гаруй хонож байна. Тэд үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгохыг шаардаж байгаа юм. Засгийн газар болон Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарын цалинг ирэх 2026 оны нэгдүгээр сараас 50 хувиар нэмэгдүүлэхээр хэлэлцээрт хүрсэн байна. Мөн 2025 оны арваннэгдүгээр сард 26 хувиар нэмэхээр тохиролцсон бөгөөд энэ гэрээг […]

20251103-121559-file.jpeg

2025-11-03 12:16
Цаг уурын байгууллагын мэдээллээр 2025-2026 оны өвлийн улиралд Монгол орны цаг агаарын төлөв дараах байдлаар байна. Нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, харин баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй бол бусад нутгаар дунджаар байх нь ажиглагдана. Арванхоёрдугаар сард төв болон зүүн аймгууд хүйтэн, баруун өмнөд хэсэг дулаан, бусад нутгаар дунджаар байх […]

20251103-111601-file.jpeg

2025-11-03 11:16
Явган хүний зам болон автобусны буудлын орчим автозамын нэгдүгээр эгнээг хааж, автомашинаа бусдын хөдөлгөөнд саад учруулан зогсоосон зөрчлийг иргэд зургаар баталгаажуулан “102” аппликэйшнээр Замын хөдөлгөөний удирдлагын төвд мэдээлэх боломжтой болжээ. Энэхүү зохицуулалт энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн 10-20 хувийн урамшуулал олгоно. Урамшууллыг НӨАТ-ын буцаан […]

20251103-101556-file.jpeg

2025-11-03 10:15
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан цаг агаарын мэдээ: 11 дүгээр сарын 5 хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байх төлөвтэй байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8…-10 градус, бусад хэсгээр -4…-6 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР үүлшинэ, цас орохгүй. Салхи […]

20251103-091546-file.jpeg

2025-11-03 09:15
Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл болон Боловсролын яамны албаныхан өнгөрсөн Баасан гарагт буюу 2025 оны 10 дугаар сарын 31-нд хэлэлцээрийн ширээний ард сууж, эхний байдлаар тохиролцоонд хүрсэн талаар мэдээлсэн байна. Гэвч Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хичээлийг эхлүүлэх бүртгэл хийгдээгүй гэдэг үндэслэлээр 2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хичээлийг эхлүүлэхгүй, […]

20251103-081603-file.jpeg

2025-11-03 08:16
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Сүхбаатар дүүргийн 33 дугаар хорооны 105 дугаар түлшний цэгт ажиллалаа. 33 дугаар хороо нь 7,350 өрх, 30 мянган хүн амтай бөгөөд өнгөрсөн жил үерт өртсөн айл өрхүүд энд суурьшиж, шинэ суурьшлын бүс үүссэнтэй холбоотойгоор түлшний эрэлт нэмэгдэж байна гэж тус […]