Боловсролын салбарын хэлэлцээрт тохиролцсоны дараа хичээл арваннэгдүгээр сарын 4-нд эхэлнэ
2025-11-03 09:151min

Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл болон Боловсролын яамны албаныхан өнгөрсөн Баасан гарагт буюу 2025 оны 10 дугаар сарын 31-нд хэлэлцээрийн ширээний ард сууж, эхний байдлаар тохиролцоонд хүрсэн талаар мэдээлсэн байна.
Гэвч Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хичээлийг эхлүүлэх бүртгэл хийгдээгүй гэдэг үндэслэлээр 2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хичээлийг эхлүүлэхгүй, хойшлуулах шийдвэр гаргасан байна.
Ингэснээр улсын хэмжээнд 2025 оны 11 дүгээр сарын 4-ний Мягмар гарагаас хичээл эхлэхээр болж, багш нар сурагчдын ар гэртэй холбогдон хичээл эхлэх талаар мэдээлэл хүргүүлжээ.
