20251030-220138-file.jpeg

2025-10-30 22:01
Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний S&P (Эс энд Пи) агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+ эерэг” байсныг нэг шат ахиулж, ‘BB-, тогтвортой” болгон сайжруулснаа өнөөдөр (2025.10.30) зарлалаа. Ингэснээр тус агентлагийн үнэлгээгээр Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрлээ. Монгол Улсын Засгийн газрын сүүлийн таван сарын хугацаанд төсвийн болон өрийн удирдлагын чиглэлээр хэрэгжүүлсэн […]

20251030-210143-file.jpeg

2025-10-30 21:01
Монгол Улсын Дээд боловсролын сургалтын байгууллагын Багшийн хөгжлийн төвүүд үйл ажиллагааны туршлага хуваалцаж, харилцан суралцах зорилготой “Дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийн төвүүдийн өнөөгийн нөхцөл, цаашдын чиг хандлага – 2025” сэдэвт үндэсний туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлгийг Боловсролын яамны дэмжлэгтэйгээр, Боловсролын ерөнхий газар санаачлан, удирдан зохион байгууллаа. Арга хэмжээнд Отгонтэнгэр их сургууль, Хөдөө аж ахуйн их […]

20251030-200142-file.jpeg

2025-10-30 20:01
“Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурагч элсүүлэх журам”-ыг Авлигатай тэмцэх газраас хянаж, хүчингүй болгуулав. Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасны дагуу тус журам нь Боловсролын ерөнхий хуульд тусгагдаагүй заалтуудыг үндэслэсэн, нэг утга санааг олон дахин давхардуулан журамласан, олон нийтэд ойлгомжгүй, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бий болгосон байв. Чингэлтэй дүүргийн Боловсролын […]

20251030-190133-file.jpeg

2025-10-30 19:01
ТВ5 Телевиз эцэг эх нь авто ослоор өөд болж, өнчирч үлдсэн 2-13 насны эгч дүүсийн тухай сурвалжилга бэлтгэсэн. Сайн санаат Монгол түмэн дөрвөн хүүхдэд туслах аяныг эхлүүлж, өнөөдрийн байдлаар 82 сая төгрөг цуглаад байна. Мөн нэгэн иргэн 100 сая төгрөг хандивлахаар болоод байгаа юм. Бид энэ мөнгөөр хүүхдүүдийн хичээл сургуульд нь ойр буюу нисэх, яармаг […]

20251030-170147-file.jpeg

2025-10-30 17:01
Ихэнх гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл 11 дүгээр сарын сүүлийн арав хоног болон 12 дугаар сарын эхний арав хоногт тогтох төлөвтэй байгаа хэдий ч энэ онд гол мөрөн, нуурын мөсний зузаан хүн, мал, машин техник явахад аюулгүй түвшинд хүрэхгүй байх магадлал өндөр байгаа тул мөс цөмрөх аюулаас онцгойлон сэрэмжлэхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. 2025 онд […]

20251030-160124-file.jpeg

2025-10-30 16:01
“Цахимаар мөрийтэй тоглож их хэмжээний мөнгө залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 39 настай, эрэгтэй “Ч” нэртэй иргэн “Poker ….” апплейкшнаар цахим мөрийтэй тоглоом /покер/ тоглож, бусдын дансанд 80 сая төгрөг шилжүүлж залилуулсан байна. Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр […]

20251030-151026-file.jpeg

2025-10-30 15:10
Нүүрсний гэх тодотголтой эрүүгийн хэрэгт ял авсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг сулласан гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд тархжээ. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг Эрүүгийн хуульд заасны дагуу гэм буруутайд тооцож, 2024 оны нэгдүгээр сард нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хугацаатай хорих ялаар шийтгэж байв. Гэвч өнөөдрийн байдлаар түүнийг ялласан шүүгчийн тогтоол […]

20251030-150135-file.jpeg

2025-10-30 15:01
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг өглөө, оройд дроноор хэмждэг болжээ. Энэ сараас эхлэн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өглөөний 08:00-09:00, орой 20:00-21:00 цагуудад дрон нисгэж, аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүдийн яндангаас гарах утааг хянах, агаарын бохирдлын нөхцөл байдлыг хэмждэг болсон байна. “Дрон нь нэг ээлжийн нислэгт 3-4 километр радиуст хяналт хийх бүрэн боломжтой. Цаашид […]

20251030-134947-file.jpeg

2025-10-30 13:49
Нийтийн өргөдөл гомдлын систем D-Petition-д УИХ-ын гишүүний бүрэн эрх дууссанаас хойш 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгөх хуулийн заалтыг хүчингүй болгуулах цахим өргөдлийг есдүгээр сарын 24-нд санаачилсан. Уг өргөдлийг аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар 100,415 хүн дэмжиж гарын үсэг зурснаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.4.1-д заасны дагуу “хуулийн төсөл […]

20251030-134545-file.jpeg

2025-10-30 13:45
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 76 жилийн ойг тохиолдуулан тус улсын дарга Ши Жиньпинд баярын захидал илгээсэн. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хариу захидалдаа, “Хятад, Монгол хоёр улс нь бие биедээ чухал хөрш билээ. Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа бүх салбарт улам идэвхжиж, хамтарсан чухал төслүүд амжилттай хэрэгжиж, уламжлалт найрамдал […]