122642200_144416094049518_8170233727185730983_n.jpg

2025-10-15 20:00
Зудын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргалаа. Зудын урьдчилсан төлөвөөр нийт нутгийн гурван хувьд нэн их, 22 хувьд их, 21 хувьд дунд зэрэг, 26 хувьд бага, 28 хувьд маш бага хүндрэлтэй байхаар байна. Тухайлбал, 2025 оны аравдугаар сарын 10-ны байдлаар ихэнх нутгаар тогтвортой цасан бүрхүүл тогтоогүй байгаа тул зудын хүндрэлд цасны нөлөөлөл тооцогдоогүй […]

222-1280x934.jpg

2025-10-15 19:00
Батлан хамгаалах яамны орон нутгийн хамгаалал, дайчилгааны газрын дарга, хурандаа Р.Энхболдтой цэрэг татлагын талаар ярилцлаа. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны шийдвэрээр 2024 оны хоёрдугаар ээлжийн цэргүүдийг халах, 2025 оны хоёрдугаар ээлжийн цэргүүдийг татах ажил улс орон даяар явагдаж байгааг мэдээлэв. Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгах зорилгоор жилд нэг удаа цэрэг татдаг болсон нь […]

999.jpg

2025-10-15 18:20
Электрон тамхины шингэний импорт 2021 онд 2.4 сая миллилитр байсан. Гэтэл 2023 онд буюу хоёрхон жилийн дотор 20 сая миллилитр болж нэмэгджээ. Энэ тооны цаана хэрэглэгч байгааг хэлж байна. Сургуулийн насны 4 хүүхдийн 1 нь электрон тамхи татаж үзсэн судалгаа гарсан. Никотин хэрэглэх аргуудыг амт, үнэрээр далдалж оруулж ирэх нь улам нэмэгдэж байна. Тамхины хяналтын […]

555.jpeg

2025-10-15 17:20
Сүүлийн гурван жилд томуугийн өвчлөл хоёр дахин удаан үргэлжилж, өвчлөл 1.5-2 дахин нэмэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тухайлбал, тандалтын мэдээгээр жилд дунджаар 630 000-700 000 хүн томуугаар өвчилж, 45 000-47 000 тохиолдол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 40-50 хүн нас бардаг. Иймд томуугийн халдвараар өвчлөх, хүндрэх эрсдэлээс сэргийлэх аргуудыг өдөр тутамдаа хэрэгжүүлэх болон дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөлөө. Томуугийн […]

20251015-143218-file.jpeg

2025-10-15 16:50
Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Дроупади Мурмутай Ерөнхийлөгчийн ордонд уулзлаа. Энэхүү уулзалт нь Монгол болон Энэтхэгийн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой бөгөөд улс төр, эдийн засаг, соёлын салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэлцсэн байна. Уулзалтын үеэр, хоёр улсын дунд худалдаа, инвестици нэмэгдүүлэх, технологийн хамтын […]

07itm6___x974-1280x961.jpg

2025-10-15 16:30
Монголын үндэсний үйлдвэрлэгчид, ноолууран эдлэлийн брэндүүдийн нэгдэл хоёр дахь жилдээ Англи улсад pop-up дэлгүүрээ амжилттай нээлээ. Энэ удаа дэлгүүрийг Лондон хотын төв болох алдарт Сохо дүүрэгт байгуулсан байна. “Moderland pop-up” дэлгүүр нь Монголын уламжлалт болон орчин үеийн дизайныг хослуулсан бүтээгдэхүүнүүдийг танилцуулахаар зорьж, олон улсын зах зээлд Монгол брэндүүдийг сурталчлах амжилтын нэг хэсэг болох юм.

a1d6342d8afad0f929cb4af8f23cee2b.jpg

2025-10-15 16:00
Банкин дахь төгрөгийн хадгаламж 2025 оны 9 дүгээр сарын эцэст 23.5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 2.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Төгрөгийн хадгаламжийн 20.2 их наяд төгрөг нь иргэдийнх, 3.3 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна. Валютын хадгаламж 5.3 их наяд төгрөгт хүрчээ. […]

335725-15102025-1760497650-1321139871-unnamed.jpg

2025-10-15 15:00
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг яллагдагчаар татах саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Тодруулбал, түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, хэргээ танил талуудаараа дамжуулан нуун дарагдуулдаг хэмээн эхнэр нь хэвлэлд өгсөн саяхны ярилцлагадаа дэлгэрэнгүй мэдээлсэн билээ. “Иргэдийн Төлөөлөгчдийн Ёс зүйн дүрэм” гэж бий. Энэ нь тухайн шатны ИТХ өөрийн шийдвэрээр баталдаг. (жишээлбэл, Улаанбаатар хотын ИТХ, аймаг, сумдын ИТХ бүр өөрийн ёс […]

60389091_291093775104632_22841911685414912_n.png

2025-10-15 14:00
Улсын хэмжээнд 2024 оны эцэст тоологдсон төллөх 26.7 сая малын 21.4 сая нь 2025 оны эхний 9 сард төллөжээ. Гарсан төлийн 98.4 хувь буюу 21.1 сая төл бойжиж байна. Эм хонины 83.4 хувь, эм ямааны 80.2 хувь, ингэний 47.1 хувь, үнээний 72.1 хувь, гүүний 69.7 хувь нь төллөжээ. Эдүгээ 9.8 сая хурга, 8.5 сая ишиг […]

zandan-1280x854.jpg

2025-10-15 12:22
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2025.10.15/ танилцууллаа. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал: -Засгийн газрын хуралдаанд “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцууллаа. Таван жилийн үндсэн чиглэлийг төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын оролцоотой боловсруулав. Салбар бүрд нийт 14 хэлэлцүүлэг өрнүүлж 644 санал тусгасан бөгөөд найман үндсэн […]