Лондон хотод Монгол брэндүүдийн нэгдэл “Moderland pop-up” дэлгүүр нээгдлээ
2025-10-15 16:301min

Монголын үндэсний үйлдвэрлэгчид, ноолууран эдлэлийн брэндүүдийн нэгдэл хоёр дахь жилдээ Англи улсад pop-up дэлгүүрээ амжилттай нээлээ. Энэ удаа дэлгүүрийг Лондон хотын төв болох алдарт Сохо дүүрэгт байгуулсан байна.
“Moderland pop-up” дэлгүүр нь Монголын уламжлалт болон орчин үеийн дизайныг хослуулсан бүтээгдэхүүнүүдийг танилцуулахаар зорьж, олон улсын зах зээлд Монгол брэндүүдийг сурталчлах амжилтын нэг хэсэг болох юм.