Нийт нутгийн 22 хувьд зудын эрсдэл өндөр байна

2025-10-15 20:001min
122642200_144416094049518_8170233727185730983_n

Зудын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргалаа. Зудын урьдчилсан төлөвөөр нийт нутгийн гурван хувьд нэн их, 22 хувьд их, 21 хувьд дунд зэрэг, 26 хувьд бага, 28 хувьд маш бага хүндрэлтэй байхаар байна.

Тухайлбал, 2025 оны аравдугаар сарын 10-ны байдлаар ихэнх нутгаар тогтвортой цасан бүрхүүл тогтоогүй байгаа тул зудын хүндрэлд цасны нөлөөлөл тооцогдоогүй байна. Уг үнэлгээнд орсон сарын цаг агаарын урьдчилсан мэдээний таарц нь 61.8-64.6 хувьтай байгаа юм хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.