Screenshot-2025-06-25-115450.png

2025-06-25 11:55
Ой, хээрийн түймэр болон цаг үеийн асуудалтай холбогдуулан холбогдох байгууллагуудаас өнөөдөр мэдээлэл өглөө. 2025 он гарснаас хойш 64 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 121 удаагийн ой хээрийн түймэр гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 40.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Булганд 11, Дорнодод 21, Сүхбаатарт 13, Сэлэнгэд 30, Хэнтийд 18, Төв аймагт 10 удаагийн […]

1715304857663d6df665fbb.jpeg

2025-06-25 10:46
Эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 232 кг-ыг амжилттай шахсанаар алтан медаль хүртэж, урд хөршийн нийслэлд төрийн дууллаа эгшиглүүлж, монгол түмнээ баярлуулаад байгаа юм.

dulaaral.png

2025-06-25 10:42
Дэлхийн үүлний хучлагын хэмжээ хурдацтайгаар багасаж байгаа нь дэлхийн дулаарлыг улам нэмэгдүүлж, дэлхий даяар температур дээд амжилт тогтоох шалтгаан болж буйг Австралийн эрдэмтэд оролцсон олон улсын судалгаагаар тогтоожээ. 24 жилийн хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэсэн уг судалгаагаар дэлхийн шуургатай бүсүүдийн 1.5–3 хувийг эзэлдэг үүлэн хучлагын талбай тус бүр арван жил тутамд агшиж буйг илрүүлсэн байна. Энэхүү […]

Screenshot-2025-06-25-103739.png

2025-06-25 10:39
Сүүлийн үед Монгол Улсаас БНСУ-руу зорчиж буй иргэд хил дээрээс буцах, иргэдийн эрх зөрчигдөж байгаа асуудлууд иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа. Тодруулбал БНСУ-руу зорчиж байгаа иргэдийг шалтгаангүй буцаах, хувийн мэдээлэлд нь халдах, тус улсад визгүй амьдарч байгаад албадан эх орондоо буцах зэрэг үеэр хүний эрхийн зөрчлүүд үүссэн талаар хуульчид ярьж буй. Үүнтэй холбогдуулан манай талаас тус […]

boroo.jpg

2025-06-25 10:37
Өнөөдөр нутгийн зүүн хагаст +30 градусыг давж халж, нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй наршилт, аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу […]

eqkmac_511190869_1301034482023165_8548103454844143608_n_x974-1280x853.jpg

2025-06-25 10:34
Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэргий Зиорат Мирзиёевагийнхаа хамтаар Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Өчигдөр Монгол Улсын тэргүүн хатагтай Л.Болорцэцэг болон Узбекистан Улсын тэргүүн хатагтай Зироатхон Мирзиёева нар Чойжин ламын сүм музейд зочилж, Монголын түүх, соёлын өвийг үзэж сонирхжээ. Уг айлчлалын үеэр музейн хосгүй үнэт үзмэрийн дэлгэрэнгүй тайлбар, түүхэн дурсгалт уран барилгын онцлогийг танилцуулсан […]

gan2.jpg

2025-06-25 10:33
Цаг уурын байгууллагаас хийсэн 10 хоногийн гангийн зураглалаар улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 0.2 хувь нь маш хүчтэй гантай, 0.9 хувь нь хүчтэй гантай, 4.2 хувь нь гантай, 11.3 хувь нь гандуу, 83.3 хувьд нь зуншлага хэвийн байна. Тус зураглалыг Aqua хиймэл дагуулын MODIS-ийн мэдээ ашиглан, гангийн индексүүдэд тулгуурлан, 10 хоногийн давтамжтайгаар боловсруулдаг. Индексүүдийн зааглах […]

hu60tw_c9SGKDsSO3uXggqizNdF_x974-1280x853.jpg

2025-06-25 10:30
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны зургаадугаар сарын 24-ны өдөр Монгол Улсаас хилийн чандад суугаа нийт дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай цахим уулзалт хийв. Уулзалтад нийт 34 Элчин сайд болон Ерөнхий консул, Консул болон Гадаад харилцааны яамны газар, нэгжийн удирдлага оролцлоо. Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй […]

shu2.jpg

2025-06-25 10:29
FIBA 3×3 World Cup 2025 буюу 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болж байна. Монголын эрэгтэй шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн шилбэний булчингийн бэртлийн улмаас өнөөдөр талбайд гарах боломжгүй болж байна. Хэсгийн сүүлийн тоглолтод А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар нар сэлгээний тоглогчгүй тоглохоор боллоо. “В” хэсэгт багтсан Монголын шигшээ баг өнөөдөр Монтенегро, Япон […]

shu1.jpg

2025-06-25 10:26
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 9623, эмнэлэгт 723, гэрээр 1103 тохиолдол эмчлүүлж байгаа аж. Эдгэрсэн 7790 тохиолдол, хавьтал 75657, нас баралт долоо байна. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт […]