Нийт нутаг дэвсгэрийн 0.2 хувь нь маш хүчтэй гантай байна

2025-06-25 10:33
gan2

Цаг уурын байгууллагаас хийсэн 10 хоногийн гангийн зураглалаар улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 0.2 хувь нь маш хүчтэй гантай, 0.9 хувь нь хүчтэй гантай, 4.2 хувь нь гантай, 11.3 хувь нь гандуу, 83.3 хувьд нь зуншлага хэвийн байна.

Тус зураглалыг Aqua хиймэл дагуулын MODIS-ийн мэдээ ашиглан, гангийн индексүүдэд тулгуурлан, 10 хоногийн давтамжтайгаар боловсруулдаг.

Индексүүдийн зааглах утгаас хамааран гангүй, гандуу, гантай, хүчтэй гантай, маш хүчтэй гантай гэж эрчимшлээр нь тав ангилдаг ажээ.