Батхишиг Б.2024-03-04 10:03
Police_Car_Queensland_Moreton_Daily.jpg
1min0
Нийслэлийн Баянгол дүүргийн XX хороонд дулааны шугамын худгаас хүний цогцос гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс өчигдөр 19:18 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход  4х4 метрийн хэмжээтэй 3 метр гүнтэй дулааны шугамын худаг дотор нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байжээ. Алба […]

Батхишиг Б.2024-03-01 16:26
7a9856b43a87ce1a96d5c431ff58b0a1.jpg
1min0
2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн нуурын мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч ихэнх голын мөсний зузаан 2023 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-55 см бага, нуурын толио, голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Нуурт өрх, цагаан, хар хил үүсэх, томоохон голуудын зарим […]

Батхишиг Б.2024-03-01 15:26
679008856dddf11a3f1dbed9cb8c5309_x3.jpg
1min0
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскалантег хүлээж авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай байгуулсан 2024-2028 онд хамтран хэрэгжүүлэх хамтын ажиллагааны баримт бичгийн хүрээнд стратеги төлөвлөгөөний зорилтын дагуу хийж буй ажлын явцын талаар мэдээлэл солилцож, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон. Түүнчлэн нийт […]

Батхишиг Б.2024-03-01 15:18
c0107b_dreamstime_s_22804776_x974.jpg
1min0
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас улаанбуудайн гурилын үнийн асуудлаар мэдээлэл хийлээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Билгүүн мэдээллийн эхэнд ШӨХТГ-аас 2022 онд улаанбуудайн гурил үйлдвэрлэгч томоохон 8 аж ахуйн нэгжид хийсэн шалгалтаар “Улаанбаатар гурил”, “Од групп” зэрэг компани нь  буудайн гурилын үнийг үндэслэлгүй нэмсэн гэж үзэн зөрчлийн хэрэг үүсгэж, торгууль ногдуулсан бөгөөд хэрэг шүүхийн шатанд явж байгаа […]

Батхишиг Б.2024-03-01 14:44
new_00e4b56b40d31f65b3d6b3e4f905ebd293ac9cef.jpg
1min0
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шинээр томилогдсон албан хаагчдыг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллах хүрээнд “Улсын байцаагч”-ийн эрх олгох шалгалтыг зохион байгуулдаг. Хууль эрх зүй, дотоод хяналтын газраас зохион байгуулсан энэ удаагийн шалгалтад Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зар сурталчилгааны газар, Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газар болон Ховд, Говь-Алтай аймгуудад шинээр томилогдсон албан хаагчдыг хамруулав. […]

Батхишиг Б.2024-03-01 13:24
be4bb507830685a52b342ed830267c92_x3.jpg
1min0
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт нь “Цалин хөлсний бүтцийн судалгаа”, “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа”-г тус тус 2023 онд зохион байгуулж өнөөдөр үр дүнг танилцуулж байна. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн дагуу “Цалин хөлсний бүтцийн судалгаа”-г хоёр жил тутам зохион байгуулж хэрэгжүүлж байхаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2023 оны “Цалин хөлсний бүтцийн судалгаа”-г ХНХСҮСИ […]

Батхишиг Б.2024-03-01 13:20
52c1f69faed28476fb9308867136f0c1_x3.jpg
2min0
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга өнөөдөр мөсөнд авиралтын спортоор дэлхийн цомын цуврал тэмцээн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн баг тамирчид, Монголын уулчдын үндэсний холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Манай улсын мөсөнд авиралтын тамирчид 2024 оны эхний хоёр сарын байдлаар дэлхийн цомын цуврал тэмцээн, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт […]

Батхишиг Б.2024-03-01 12:37
8ba523bb55e402cfd555462949baa83f_x3.jpg
1min0
Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугам нь Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийгдэх юм. Метро нь газар доорх инженерийн байгууламж тул цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр шаардлагатай. Метронд шаардагдах цахилгааны эх үүсвэрийг ирэх аравдугаар сард ашиглалтад орох Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлэхээр төр, хувийн хэвшлийн […]

Батхишиг Б.2024-03-01 12:33
.jpg
1min0
Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөл өнөөдөр хуралдаж, 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэн хэлэлцлээ. Өнгөрсөн онд тус зөвлөл нийт 43 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах, үер усны аюул, гал түймэр, хүн, мал амьтны гоц халдварт өвчин болон гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, судалгаа…зэрэг долоон чиглэлээр хэрэгжүүлсэн дээрх 43 арга хэмжээний […]

Батхишиг Б.2024-03-01 12:29
8b0c430e9f485b852b3ac9568f8356d1.jpg
1min0
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд П.Зулпхар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн зарим гишүүдийн хамт Гадаад харилцааны яаманд ажиллаж батлагдсан удирдамжийн хүрээнд Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг танилцуулж, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, тухайн салбарт хүүхдийн эрх хэрхэн хангагдаж байгаа талаар танилцаж, зөвлөн туслах, салбар дундын зохицуулалтын уялдааг сайжруулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх санал солилцлоо. Уулзалтад ГХЯ-ны […]