Баталгаат гарц, гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна

2024-03-01 16:261min0
7a9856b43a87ce1a96d5c431ff58b0a1

2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн нуурын мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч ихэнх голын мөсний зузаан 2023 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-55 см бага, нуурын толио, голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Нуурт өрх, цагаан, хар хил үүсэх, томоохон голуудын зарим хэсгээр харз, халиа, тошин гүйж мөс хэврэгших үзэгдэл ажиглагдаж байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байх зайлшгүй явах тохиолдолд баталгаат гарц, гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй