Өчигдөр Баянгол дүүрэгт дулааны шугамын худгаас эрэгтэй хүний цогцос олджээ

2024-03-04 10:031min0
Police_Car_Queensland_Moreton_Daily

Нийслэлийн Баянгол дүүргийн XX хороонд дулааны шугамын худгаас хүний цогцос гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс өчигдөр 19:18 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход  4х4 метрийн хэмжээтэй 3 метр гүнтэй дулааны шугамын худаг дотор нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байжээ. Алба хаагчид цогцсыг гарган Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй