Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 11 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 23:53 цагт хүлээн авсан.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дотор эд зүйлс, дээврийн хэсгийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Тус гал түймэрт иргэн М/45 настай, эрэгтэй/, М/41 настай, эмэгтэй/, Ц /33 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан байсныг цогцсыг гарган Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.