Батхишиг Б.2024-03-04 12:58
2024.03.04.jpg
1min0
Шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжил, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд гарч буй гэнэтийн өөрчлөлт, урьдчилан таамаглах боломжгүйгээр хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй төлөв байдлын улмаас дэлхийн улс, орнууд сургуулийн өмнөхөөс эхлээд бүх шатны боловсрол цаашлаад насан туршийн боловсролын хүрээнд 21 дүгээр зууны шинэ чадамжийн хөгжилд анхаарал хандуулж байна. “Монголын боловсролын хувирган өөрчлөлт 2024” үндэсний чуулганы […]

Батхишиг Б.2024-03-04 12:51
cf96fe89b783ce5ddb5497c9455049e6_x3.jpg
1min0
Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Ойн албаны хамтарсан ажлын хэсгийн “Ослын үеийн удирдлагын тогтолцооны уулзалт”-ыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтаар ажлын хэсгийн зорилго, бүтэц болоод  сургагч багш бэлтгэх сургалт, хөтөлбөрийн талаар санал солилцсон юм. Мөн олон улсын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, алба хаагчдыг сургагч багшаар бэлтгэх,  сургагч багш нарын тусламжтайгаар сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах талаар хэлэлцлээ. […]

Батхишиг Б.2024-03-04 12:42
65d95b019f5944388900b4b580e3c3546e714993.jpg
2min0
Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ард Аюушийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 23:53 цагт ирүүлснээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал, эд хогшил, дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан. Уг гал түймэрт өртөж 33-45 насны гурван иргэн нас барсныг […]

Батхишиг Б.2024-03-04 12:38
ghjki.jpg
1min0
Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн банкны Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд  “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт УИХ-д өргөн барьж, батлуулсан. -Үүний хүрээнд 2024 онд Дэлхийн банкны санхүүжилтээр нийт 361 км хатуу хучилттай авто замыг шинэчлэн сайжруулахын зэрэгцээ, […]

Батхишиг Б.2024-03-04 12:34
dbdea54617973ff22a93280c30b0ef10_x3.jpg
1min0
Монгол Улсын онцлогт нийцсэн Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгох зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөр хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний ажлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллагатай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажиллаж байна. Дээрх гэрээний ажлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөл […]

Батхишиг Б.2024-03-04 12:29
55555.jpg
1min0
Өнгөрөгч 2023 онд махны экспортыг КВОТ-гүй болгосноор 120 мянган тонн мах экспортолж, түүхэндээ дээд амжилт тогтоолоо. Харин энэ оны буюу 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс зөвхөн самнасан ноолуур экспортлох болсноор 4000 ажлын байр нэмэгдэнэ гэж  ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Батхишиг Б.2024-03-04 10:23
a40b0367b6c01dce5be8af4c6f21d333.png
1min0
Хилийн цэргийн 0227 дугаар салбараас 38 км зайтай Бөхмөрөн сумын “Булгийн эхэн” нэртэй газарт байх Хилийн харуулын 1 дүгээр заставын харуул манааны ээлжийг Хилийн цэргийн 0227 дугаар салбарын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, инженерийн ахлах, хошууч Т.Лхагва-Очирын ахалсан бүрэлдэхүүн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагийн орчимд ээлж  солилцуулсан. Харуулын манааг солилцуулсны дараа […]

Батхишиг Б.2024-03-04 10:16
e7a15016e98ea072d4622049ec29e906.jpeg
2min0
Орон нутагт зуд, Улаанбаатарт шар ус, халиа тошин, үерийн эрсдэл өндөр сонор сэрэмж шаардаж байна. Монгол Улсад даатгалын тогтолцоо хангалттай төлөвшөөгүйгээс иргэд байгалийн давагдашгүй хүчин зүйл, төлөвлөлтгүйн балгийг гарз хохирол өндөр даван туулдаг. Өнгөрсөн зун, өвлийн хохирол одоо ч үргэлжилж буй. Эд хөрөнгөөр ч зогсохгүй эрдэнэт хүний амь эрсдэж байгаа нь нэг талаар эрсдэлээс урьдчилан […]

Батхишиг Б.2024-03-04 10:14
-хаалганы-цаана-КОВИД-19-ба-гэр-бүлийн-хүчирхийлэл.png
1min0
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нийт 1612 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1359, гэмт хэргийн шинжтэй 65 дуудлага, мэдээлэл байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 46 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 12 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Батхишиг Б.2024-03-04 10:11
gal-tuimer-gal-untraakh-gal-komand-ontsgoi-baidal-4-135.jpg
1min0
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 11 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 23:53 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг  очиход иргэн М-ын 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дотор эд зүйлс, дээврийн хэсгийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн М/45 настай, […]