“Улсын байцаагч”-ийн эрх олгох шалгалтыг зохион байгууллаа

2024-03-01 14:441min0
new_00e4b56b40d31f65b3d6b3e4f905ebd293ac9cef

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шинээр томилогдсон албан хаагчдыг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллах хүрээнд “Улсын байцаагч”-ийн эрх олгох шалгалтыг зохион байгуулдаг.

Хууль эрх зүй, дотоод хяналтын газраас зохион байгуулсан энэ удаагийн шалгалтад Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зар сурталчилгааны газар, Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газар болон Ховд, Говь-Алтай аймгуудад шинээр томилогдсон албан хаагчдыг хамруулав.

Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 14 аймагт улсын байцаагчтайгаар холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт ханган ажиллаж байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй