шахмал-түлш.jpg
2022-09-05 13:57
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлш 95 мянган тонн, мидлинг 193 мянган тонн, барьцалдуулагч 3000 тонн, 788 мянган ширхэг шуудай нөөцтэй байгааг онцоллоо. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд: “2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Таван […]

hangai.png
2022-09-05 13:53
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхэн ойн наадамд Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх, улсын харцага О.Хангай түрүүлж, улсын аварга цол хүртсэн билээ. Тэрбээр аварга цолныхоо талархал хүндэтгэлийн наадмыг есдүгээр сарын 13-нд хийхээр товложээ. Цолны наадам Ховд […]

humuus.jpeg
2022-09-05 13:35
“Хавдаргүй Монгол Эмэгтэй” нийгмийн зорилтот төсөл есдүгээр сарын 8-аас эхлэн Говь-Алтай аймгийн бүх сумдад хэрэгжихээр бэлтгэл ажлаа хангаж байна. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос хэрэгжүүлж буй “Хавдаргүй Монгол Эмэгтэй” нийгмийн зорилтот төсөл аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын хүсэлтээр есдүгээр сарын 08-аас эхлэн хэрэгжих гэж байна. Төслийн хүрээнд “Явуулын эмнэлэг” буюу “Mobile clinic” эмнэлэг Умайн хүзүүний хорт хавдрын эрт […]

еөк.jpeg
2022-09-05 13:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 22-26-нд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно. Энэ талаар ГХЯ-наас Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулав. Засгийн газрын шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэхдээ, “НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган “Шийдвэрлэх мөч, харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчирхуйц шийдлүүд” сэдвийн дор болох юм. […]

niseh-1024x602.jpg
2022-09-05 13:13
БНХАУ-ын их, дээд сургуульд суралцагч гадаадын оюутнууд болон тэдний гэр бүлийн гишүүд 2022 оны наймдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн сургалтын урт хугацааны виз мэдүүлж, визээ авсны дараа танхимаар суралцах боломжтой болсон талаар өнгөрсөн сард Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээлсэн. Гэвч тус улс руу үйлдэх нислэгийн тоо хангалтгүй байгаагийн улмаас эрэлт нэмэгдэж, билет борлуулахад хүндрэл […]

tsement.png
2022-09-05 13:02
ШӨХТГ-аас хяналт шалгалтын ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар (ШӨХТГ)-ын дарга С.Мөнхчулуун цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэрээт зургаан ААН-ийг тус бүр ₮20 саяар торгосон талаар хэллээ. Тэрбээр “Зургаадугаар сарын сүүлээр цементийн үнийн өсөлтийн гомдол санал ихээр ирсэн. Зургаадугаар сарын 13-16-ны өдрийн хооронд 320-330 мянган төгрөг байсан цементийн үнэ 400-480 […]

96.png
2022-09-05 12:54
Хятад-Тайванийн маргаан өрнөж буй энэ үед Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх Монгол, Японд даваа гаргаас чухал ач холбогдол бүхий айлчлал хийх гэж байна. Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар, Р.Сингх Зүүн Азийн орнуудтай стратегийн түншлэлээ бэхжүүлэхээр Монгол Улсад есдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Энэ нь Энэтхэгийн Батлан хамгаалахын сайдын түвшинд Монголд хийж […]

the-hu.jpg
2022-09-05 12:30
Монголын хүннү рок “The Hu” хамтлагийнхан хоёр дахь цомгоо худалдаанд гаргажээ. Тэдний шинэ цомог “Rumble of Thunder” нэртэй бөгөөд “Учиртай гурав”, “Шихихутаг”, “Татар дайчин”, “Хар аянга”, “Байгаль эх” зэрэг нийтдээ 13 дуунаас бүрджээ. Хамтлагийн залуус Европ дахь аялан тоглолтоо ирэх аравдугаар сард эхлүүлэхээр болжээ. Хамтлагийн тоглолтын хуваарь энэ оныг дуустал гарсан байна. Тодруулбал, хамтлагийн тоглолт […]

ШӨХТГ.png
2022-09-05 12:28
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас  “Бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх” сарын аяныг есдүгээр сарын 1-нээс эхлүүлээд буй. Энэ хүрээнд ШӨХТГ-аас аяны талаар болон сүүлд хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд хяналт шалгалтын талаар Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар (ШӨХТГ)-ын дарга С.Мөнхчулуун : Лангууны үнэ, кассын үнэтэй зөрөх зөрчил маш […]