ШӨХТГ-аас хяналт шалгалтын ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар (ШӨХТГ)-ын дарга С.Мөнхчулуун цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэрээт зургаан ААН-ийг тус бүр ₮20 саяар торгосон талаар хэллээ.
Тэрбээр “Зургаадугаар сарын сүүлээр цементийн үнийн өсөлтийн гомдол санал ихээр ирсэн. Зургаадугаар сарын 13-16-ны өдрийн хооронд 320-330 мянган төгрөг байсан цементийн үнэ 400-480 мянган төгрөг болж өссөн. Зургаадугаар сарын сүүлээр цементийн үнийн өсөлтийн гомдол санал ШӨХТГ-т ихээр ирсэн. Үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас хяналт шалгалт хийхэд Монголын томоохон үндэсний үйлдвэрлэгч компаниуд цементийн үнээ нэмээгүй байсан.
Зөрчлийн хэрэг нээн 15 гэрээт ААН-д хяналт шалгалт хийхэд зургаан ААН худалдааны хууль бус арга хэрэглэж, үндэслэлгүйгээр үнийг нэмэгдүүлсэн байна. Иймд тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдууллаа.