Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх” сарын аяныг есдүгээр сарын 1-нээс эхлүүлээд буй.
Энэ хүрээнд ШӨХТГ-аас аяны талаар болон сүүлд хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд хяналт шалгалтын талаар Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар (ШӨХТГ)-ын дарга С.Мөнхчулуун :
Лангууны үнэ, кассын үнэтэй зөрөх зөрчил маш их гарсан. Зөрчил гаргасан таван дэлгүүр, ААН буюу E Mart, Sky Hypermarket, CU, Good Price, Wellmart гэх дэлгүүр тус бүр таван сая төгрөгийн торгууль оногдууллаа.
Мөн жин хэмжүүр нь зөрүүтэй, хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан зөрчилтэй, дэлгүүр худалдааны төвүүдийг мэргэжлийн хяналтын газарт шилжүүлж, цааш шалгалтыг үргэлжлүүлж байна” гэв.