Барилгачдын баярын түүхт 96 жилийн ойг тохиолдуулан Барилга хот байгуулалтын яамнаас 2022 оны шилдэг аж ахуй нэгж болон шилдэг барилгыг тодрууллаа.

Улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын эзэд болсон барилгын салбарын шилдэг аж ахуйн нэгж, шилдэг барилгуудыг жил бүр шалгаруулдаг уламжлалтай. Энэ оны шилдэг 10 барилгын нэгээр  ”ОРШИЛ КОНСТРАКШН” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Токиогийн гудамжны  өнгө төрхийг нэмэн сүндэрлэн боссон  “ТОКИО РЕЗИДЕНС” худалдаа үйлчилгээ, оффис, орон сууцны барилга тодорч шилдэг барилгын өргөмжлөл гардан авлаа.

зураг

Оны шилдэг барилгаар шалгарсан Токио резиденс төсөл нь барилгын хийцлэлийн хувьд төмөр бетон, карказ, шилэн фасадтай,  үйлчилгээтэй, хотын төвийн өнгө төрхийг бүрдүүлж буй тансаг зэрэглэлийн барилгуудын нэг юм.

зураг

Тус барилга нь 17 давхар бөгөөд 1-2 давхарт үйлчилгээ, 3-6 давхарт оффис, 7-16 давхарт 88 айлын орон сууцтай. Барилгын 6 давхарт аюулгүй байдлыг бүрэн хангасан хүүхдийн тоглоомын талбай, фитнес заалыг шийдэж оршин суугчдад үнэ төлбөргүй үйлчилдэг. Айл бүрд илгээмж шуудан хүлээн авах хайрцагтай. Хамгийн дээд давхарт байх тохижилт бүхий террасаас  Улаанбаатар хотыг алган дээрээ байгаа мэт харах боломжтой. Оршил констракшн компанийн  бас нэгэн онцлог бол өөрсдийн барьсан барилгын ашиглалтыг хариуцан ажилладаг харьяа компанийг байгуулж, хөрөнгийн менежментийн үйлчилгээг цогцоор үзүүлдэг юм.

Анх 2003 онд худалдаа, үйлчилгээ, барилга засварын үйлчилгээний чиглэлээр байгуулагдаж байсан тус компани  2007 оноос хөрөнгө оруулалт, барилга угсралт, үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж  эхэлсэн. Улмаар 2009 онд анхны “Оршил” Амины орон сууцны төслөө ашиглалтад өгснөөс хойш орон сууц, үйлчилгээ, оффисын нийт 16 төслийн 68,000 мкв барилгын ажлыг гүйцэтгэжээ. Тус хамт олны уриа бол Чанар – Итгэл – Нэр төр юм.

“Оршил констракшн”  компани хотын өнгө төрхийг тодорхойлох, өвөрмөц хэлбэр хийц технологи бүхий өндөр зэрэглэлийн барилгын төслүүдийг голчлон хэрэгжүүлэхийг зорьдог. Тийм ч учраас энэ онд Нарны хорооллын урт талд, Дунд голын эрэг дагуу Parko Riviera тансаг зэрэглэлийн ухаалаг орон сууц, үйлчилгээний төв бүхий цогцолборын төслийг хэрэгжүүлж байна. Parko riviera цогцолбор нь 142 айлын өндөр зэрэглэлийн ухаалаг орон сууц, технологийн дэвшлийг илтгэх худалдаа үйлчилгээ бүхий энтертайнмент төв бүхий бүтээн байгуулалт юм.  Орон сууц нь хүний амьдрах тав тухыг бүрэн хангасан, уужим саруул орон зайтай, ухаалаг тоноглолтой. Харин 4000 мкв бүхий гэр бүлийн энтертайнмент төв нь  шинжлэх ухааны музей, wellness SPA, тансаг зэрэглэлийн брэндийн дэлгүүрүүд гээд тэр орчмын 150,000 орчим мянган хүний хэрэгцээг хангах, хотын бусад дүүргүүдээс ч хүмүүс ирж чөлөөт цагаа өнгөрөөдөг газар болох юм.

Ийнхүү тус компанийн хамт олон Улаанбаатар хотод шинэ өнгө төрх, амьдралын шинэ хэмнэл бий болгох,  ногоон байгууламж бүхий, хэрэглэгчийн тав тухыг хангасан байдлаараа салбартаа шинэ жишиг тогтоох бас нэгэн шилдэг бүтээн байгуулалтыг оны сүүлчээр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн