2022-09-14 20:04
Монголын бүх ард түмний спортын XV наадмын шатрын шигшээ тэмцээн энэ сарын 10-14-нд “Тусгаар тогтнол”-ын ордонд болж, 21 аймаг, есөн дүүргийн нийт 60 (эрэгтэй, эмэгтэй) шатарчин өрсөлдөв. Монгол Улсад 13 их мастер цолтон байдгаас зургаа нь энэ удаагийн тэмцээнд оюун ухаанаа сорьсон байна. Ийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Дундговь аймгийн тамирчин, спортын мастер Х.Итгэл таван хожил, […]