Киргизстан, Тажикстаны нутагт орших Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж явсан Х.Бумхишиг 5800м өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байсан ч Монголын уулчдын үндэсний холбооны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, Жаргалант клубийн уулчин Э. Даваадоржийн хамтаар баг бүрдүүлэн аврах ажиллагааг эхлүүлж, уулчин залууг аварсан талаар бид мэдээлж байсан.
Тодруулбал, өчигдөр /2022.09.14/ Оше хотын эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд урьдчилсан байдлаар гуравдугаар зэргийн хөлдөлттэй болох нь тогтоогоод байгаа юм.
Одоогийн байдлаар Х.Бумхишиг эмийн эмчилгээтэй байгаа бөгөөд маргааш эх орондоо ирэх ажээ.