Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлэсэн. Энэ удаагийн эрт, илрүүлэг оношилгоо шинжилгээнд бүх иргэнийг хамруулж байгаагаар онцлогтой болж байна.
31-ээс дээш насны иргэдийн багцийн үзлэгт улаан хоолой, ходоодны дурангийн шинжилгээ орсон байгаа ба иргэд ходоодны дуранд хамрагдахдаа дараах зүйлсийг анхаарах шаардалагай. Үүнд:
- Өглөөд өлөн юм идэхгүй өлөн байх (доод тал нь 8-10 цаг хоол болон шингэн зүйл хэрэглээгүй байх )
- Хэрэв даралт ихэсдэг, зүрхний суурь өвчтэй, сахарын өвчтэй бол энэ талаар урьдчилж эмчдээ мэдэгдэж эмчийн заалтаар эм ууж болно.
- Ковид-19 халдварын халдвар хамгааллын журамтай холбоотойгоор нэг удийн дэвсдэг памперс авч очих
- Амны салфетка авч очих
- Улаан хоолой, ходоодны дурангийн шинжилгээгээр дараах зүйлсийг шинжилдэг. Үүнд
- Улаан хоолой
- Ходоод
- Нарийн гэдэсний эхэн хэсэг буюу дээд хэсгийг дурандаж хардаг.
Өнгөрсөн хугацаанд 150,968 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 99 482 буюу 65.8 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин эзлэж байна.
Иргэдийн дунд ходоодны дурангийн шинжилгээгээр
- Улаан хоолойн үрэвсэл
- Улаан хоолойн сөөргөө,
- ходоодны үрэвсэл,
- Ходоодны шарх,
- Ходоодны хорто хоргүй ургацаг,
- Ходоодны хавдар илэрч байна.
Ходоодны эрт үеийн хавдар сэжиглэгдсэн тохиолдолд иргэдийн нэмэлтээр эдийн шинжилгээнд орж оношоо тодруулах шаардалагтай. Эдийн шинжилгээгээр хавдар батлагдвал дараагийн шатны эмчилгээ, үйлчилгээнд хамрагдаарай.