Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрээр цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татварыг тэглэсэн юм. Ингэснээр Улаанбаатар-Дарханы замыг төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулах боломжтой болохыг Сангийн Б.Жавхлан хэллээ.
Тэрээр “Улаанбаатар-Дарханы замын бүтээн байгуулалт зургаа дахь жилдээ үргэлжилж байна. Энэ замыг 2022 ондоо багтаан хатуу хучилттай болгон бүрэн хөдөлгөөнийг нь нээх зорилт тавиад ажиллаж байна. Хэрэв цементийн нийлүүлэлт тасрахгүй бол энэ зорилтыг бид хангаж ажиллаж чадна. 10 дугаар сарын 1-н гэхэд Улаанбаатар-Дархан чиглэлд хатуу хучилттай замын хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байна. Ашиглалтад оруулах, хөдөлгөөн нээх хоёр өөр ойлголт. 2023 он гэхэд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай замаа бүрэн ашиглалтад оруулна” гэсэн юм.