Монголын бүх ард түмний спортын XV наадмын шатрын шигшээ тэмцээн энэ сарын 10-14-нд “Тусгаар тогтнол”-ын ордонд болж, 21 аймаг, есөн дүүргийн нийт 60 (эрэгтэй, эмэгтэй) шатарчин өрсөлдөв. Монгол Улсад 13 их мастер цолтон байдгаас зургаа нь энэ удаагийн тэмцээнд оюун ухаанаа сорьсон байна.
Ийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Дундговь аймгийн тамирчин, спортын мастер Х.Итгэл таван хожил, дөрвөн тэнцээтэйгээр тэргүүн байр эзлэв. Тэрбээр Монголын бүх ард түмний спортын наадмын хамгийн залуу оролцогч аж. Харин мөнгөн медалийг Өвөрхангай аймгийн шатарчин, их мастер Г.Мөнхгал, хүрэл медалийг Хэнтий аймгийн тамирчин, их мастер Д.Батсүрэн хүртлээ.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд Баянзүрх дүүргийн тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул долоо хожиж, хоёр хожигдолтойгоор алтан медаль хүртсэн бол дэд байрт Өвөрхангай аймгийн тамирчин, ДШХМ Э.Хулан, гуравдугаар байрт Баянгол дүүргийн тамирчин, олон улсын мастер Д.Янжинлхам орсон байна. Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул Монголын бүх ард түмний спортын наадмаас 2004 онд алт, 2012 онд мөнгөн медаль хүртэж байжээ.
Ташрамд дуулгахад,