Д.Сосорбарамд “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн туяа” зэрэглэлийн одон гардуулна

2022-09-14 20:301min0
Со
Элчин сайд Х.Кобаяши Япон Улсын Засгийн газраас гадаад иргэнд олгодог одонг гардуулах болжээ.

Япон, Монгол хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдалт нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд одон гардуулдаг уламжлалтай. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши Япон Улсын Засгийн газраас гадаад иргэнд олгодог одонг гардуулах болжээ.

Ёслол энэ сарын 19-ний өдөр /даваа/ 19:00 цагт болох юм.

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал, МУИС-ийн эдийн засгийн сургуулийн профессор Цэнддаваагийн Даваадоржид  “Мандах нар” одонгийн “Хүзүүний тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон гардуулна.

Мөн энэ сарын 20-ны өдөр /мягмар/ 11:30 цагт Японы ЭСЯ-ны Элчин сайдын өргөөнд Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Догмидын Сосорбарамд “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн туяа” зэрэглэлийн одон тус тус гардуулна гэж Японы ЭСЯ-наас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй