2022-09-19 16:45
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 25, аврах ажиллагааны 1 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 21 иргэний эрүүл мэнд, амь нас, 730 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. Он гарсаар 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1338, ой хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 150, нийт 1493 удаагийн дуудлагатай байна. Үүнийг өнгөрсөн оны […]










