ela.png

2022-09-19 11:40
Хатан хаан II Элизабетийг эцсийн замд нь үдэж, оршуулах төрийн ёслол өнөөдөр болно. Дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд улс төр, нийгмийн зүтгэлтнүүд гэх зэрэг нэр хүндтэй хоёр мянга гаруй хүн нэг дор цуглана. Оршуулгын үеэр цагдаа хүчний хоёр мянга гаруй албан хаагч хамгаалалтад гарах бөгөөд энэ нь Их Британийн түүхэнд хамгийн томд тооцогдож байгаа […]

covid6.jpg

2022-09-19 11:17
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 34 тохиолдол батлагджээ. Үүнээс 17 нь Улаанбаатарт 17 нь орон нутагт буюу Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 982,157 болов. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 76 хүн эдгэрсэн бол одоогоор 1,067 хүн хяналтад байна гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

naran.jpg

2022-09-19 11:11
Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотод боллоо. Өнгөрсөн шөнө эрэгтэй төрлийн сүүлийн барилдаанууд болоход 61 кг жинд Н.Наранхүү хүрэл медаль хүртлээ. Хагас шигшээд Ираны Реза Ахмадали Атринагарчид ялагдсан тэрээр Болгарын Гиорги Валентинов Вангеловыг ялж насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас анх удаа хүрэл медаль хүртэв. Н.Наранхүү 2021 оны 23 хүртэлх насны дэлхийн аваргаас […]

tsagdaa.jpg

2022-09-19 10:55
Хулгайлах гэмт хэрэгт шалгагдан, цагдан хоригдож байсан 23 настай иргэн оргосныг цагдаагийн алба хаагчид баривчлан саатуулжээ. Тодруулбал, Булган аймгийн харьяат 23 настай эрэгтэй нь ШШГЕГ-ын харьяа 439 дүгээр ангид цагдан хоригдож байх хугацаандаа аймгийн нэгдсэн эмнэлэгт олгойн хагалгаанд орсны дараа 2022 оны есдүгээр сарын 18-ны 01:00 цагийн орчимд эмнэлгээс оргосон байна. Тус аймаг дахь цагдаагийн […]

zms.png

2022-09-19 10:40
Шүүгч аливаа хэрэг маргааныг өөрийн итгэл үнэмшлээрээ шийдвэрлэдэг номтой. Тэрхүү итгэл үнэмшил нь гагцхүү хуулийн дагуу байх ёстой. Тэгэхийн тулд нөлөөллөөс ангид байх учиртай. Харамсалтай нь шүүгч нар итгэл үнэмшлээ худалдаж, захиалгаар шийдвэр гаргадаг явдал газар авсан. Тэр нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг унагасаар байна. Ийм үр дүн гарч байгаа нь бүхий л судалгаагаар гарч […]

hovid.png

2022-09-19 10:29
Ховд аймгийн онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас Мөст суманд хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Тус суманд “Тарваган тахал”-ын нэгдүгээр хавьтал байж болзошгүй гэж үзсэн байна. Шуурхай штабаас гаргасан шийдвэрүүд: Эрүүл мэндийн сайдын баталсан “Тарваган тахал өвчний хяналт сэргийлэлтийн заавар”-ын дагуу тахал туссан байж болзошгүй иргэний нэгдүгээр хавьтлын иргэдийг тусгаарлалтад авч, яаралтай тусламж үзүүлэх; Нэгдүгээр хавьтлын […]

the-dad-holds-the-child-by-the-hand_95401-119.jpg

2022-09-19 09:54
Увс аймгийн Улаангом сумын төвөөс хойд зүгт 60 км-т, 8 дугаар багийн Бага нуур гэдэг газар гэрийнхээ гадаа тоглож байсан бага насны хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлагыг өчигдөр буюу есдүгээр сарын 18-ны өдрийн 20:50 цагт өгчээ.

үйл-явдал.jpg

2022-09-19 09:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 19-нд болох үйл явдлын тойм: 9.00 цагт СЭЗИС-д тус сургуулиас “Их, дээд сургуулийн удирдлага, олон улсын байгууллага ажлын байранд суурилсан сургалт”, “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” сургалт болно. 9.30 цагт “Шангри-Ла” зочид буудалд Уул уурхайн салбарын түүхэн 100 жилийн ой энэ жил тохиог тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,  “Оюу толгой” компани хамтран зохион […]