Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пүрэвийн Сэргэлэн энэ сарын 18-нд Кувейт Улсын “EMEFC” компаний маркетингийн менежер Хайтам Халид Аль-Хабша тэргүүтэй төлөөлөгчидтэй ээлжит уулзалтыг зохион байгуулав.
Уулзалтын үеэр Монгол Улсаас Кувейт Улс руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон бөгөөд тус компаний зүгээс мах импортлох тухай албан ёсны хүсэлт, мөн компаний талаарх мэдээлэл, бичиг баримтын хуулбарыг Элчин сайдад гардуулав.
Тус компаний хувьд Казахстан, Киргизстан, Энэтхэг, Кени, Судан, Пакистан зэрэг улсаас тогтмол мах импортолдог бөгөөд ойрын хугацаанд Монгол Улсыг зорьж холбогдох судалгааг хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд П.Сэргэлэн тус компаний үйл ажиллагаатай өнгөрсөн сарын 10-нд биечлэн танилцсан болно.