ОХУ-ын нэрт дуучин Алла Пугачева Украины дайныг шүүмжилж, нөхрийнх нь адилаар өөрийг нь ч гэсэн гадаадын тагнуулчдын жагсаалтад оруулж өгөхийг хууль зүйн яамнаасаа хүсэн байна.
Түүний нөхөр телевизийн хөтлөгч Максим Галкиныг ОХУ-ын хууль зүйн яам өнгөрөгч долоо хоногт гадаадын тагнуулчдын жагсаалтад оруулж, Украины нэрийн өмнөөс улс төрийн ухуулга явуулж, санхүүжилт авдаг гэж буруутгасан юм.
73 настай Алла Пугачева энх тайван, үг хэлэх эрх чөлөө, улс төрийн хуурамч зорилгын төлөө эрэлхэг хөвгүүд амиа алдаж, ард иргэдийн амьдралд дарамт учруулж байгааг зогсоохын төлөө нөхөртэйгээ ижилхэн санаа бодолтой байгаагаа илэрхийлсэн байна.
Максим Галкин ОХУ Украин руу цэргээ оруулсан эхний өдрөөс л дайныг шүүмжилсэн байр сууриа илэрхийлж, Оросын цэргүүдийг дайны бүсэд цэргийн гэмт хэрэг үйлдэж байгаад буруутгаж байсан юм.