boroo-1.jpg
2022-07-18 16:10
Маргааш өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Долдугаар сарын 18-ны 20:00 цагаас долдугаар сарын 19-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө […]

olloo_mn_1530242024_hurdanmori4.jpg
2022-07-18 16:00
Засгийн газраас улсын баяр наадмаар аймгуудад хурдан морины уралдаан зохион байгуулах хуваарийг баталсан. Энэ жил шигшмэл хурдан морьдын “Их хурд-9” уралдаан долдугаар сарын 22-24-нд Хэнтий аймагт явагдана. Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өмнөговь аймгийн баяр наадам долдугаар сарын 29-31-нд болно. Бүсийн хурдан морины уралдааны хуваарь: Баруун бүсийн хурдан морины уралдаан 29-31-нд Ховд аймагт Төвийн […]

huns-2.jpg
2022-07-18 15:30
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод энэ оны зургаадугаар сард өмнөх сараас 1.5 хувь, өмнөх оны эцсээс 10.3 хувь, өмнөх оны мөн үеэс 16.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 373 нэр төрлийн бараа, […]

ontsgoi.jpg
2022-07-18 15:00
Баяр, амралтын өдрүүд буюу энэ сарын 08-18-ны өдрүүдэд төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид аюулт үзэгдэл, ослын 36, объектын гал түймрийн 39, нийт 75 удаагийн дуудлагаар 17 иргэний амь насыг авран хамгаалж, 120 гаруй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Гал түймэр, аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 29 хүн /24 […]

.png
2022-07-18 14:30
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 7 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 34 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 98 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 69 гомдол, […]

9pzdvg_omicron_variant_x974-1280x853.jpg
2022-07-18 14:12
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалт болон авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, манай улсад коронавируст халдварын Омикрон хувилбарын BA.1, BA.2 хувилбар давамгайлж байгаа. Мөн өнгөрсөн сарын сүүл үеэс эхлэн BA.4, […]

tsag3-1280x720.jpg
2022-07-18 14:00
Баянхонгор аймгийн Аялал жуулчлалын онцлог бүтээгдэхүүн үзмэр, түүх соёлын хосгүй дурсгалт газар болох Баянлиг сумын Цагаан агуйг БОАЖЯамны дэмжлэгээр Соёлын өвийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор тухайн түүх соёлын дурсгалыг хамгаалж Аялал жуулчлалын эргэлтэд оруулах, тухайн бүс нутгийг сурталчлах төсөлт ажлыг “Шинэ санаа” ХХК хэрэгжүүллээ.

maihan.jpg
2022-07-18 13:34
“Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын хүүхдийн зөвлөлийн “Майхант чуулган” 2022 оны долдугаар сарын 18-21-ны өдрүүдэд Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулагдана . Майхант чуулганд 21 аймаг, есөн дүүргийн хүүхдийн зөвлөл, хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл 500 гаруй хүүхэд чуулах аж. Майхант чуулганыг зохион байгуулснаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх гол […]

huuhed-6.jpg
2022-07-18 13:30
Монголын Үндэсний статистикийн хорооноос гаргадаг өнгөрсөн жилийн улсын статистик мэдээлэл болох “Монгол Улсын Статистикийн Эмхэтгэл-2021”-тэй танилцлаа. Монгол Улсын нийт хүн ам 2021 онд 3 409.9 мянга болж, өмнөх оноос 52.4 мянга (1.6%)-аар нэмэгджээ. Улсын хэмжээнд 2021 онд 73.3 мянган хүүхэд төрснөөс 71.1 мянга (97.0%) нь Монгол Улсад, 2.2 мянга (3.0%) нь гадаадад төрсөн байна. Өрхийн […]

zamzam-1024x640.jpg
2022-07-18 13:28
Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан автобус шатсан байна. Энэ тухай мэдээллийг Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн “Цагаан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ энэ сарын 17-ны өдрийн 13:29 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Тариат […]