“Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын хүүхдийн зөвлөлийн “Майхант чуулган” 2022 оны долдугаар сарын 18-21-ны өдрүүдэд Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулагдана .
Майхант чуулганд 21 аймаг, есөн дүүргийн хүүхдийн зөвлөл, хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл 500 гаруй хүүхэд чуулах аж.
Майхант чуулганыг зохион байгуулснаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх гол зарчмуудын нэг болох хүүхдийн оролцох, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангахад төр, иргэн, олон нийтийн оролцоо, түншлэлийг бэхжүүлэхээс гадна Монголын хүүхдийн зөвлөлийн үйл ажиллагааг улс орон даяар идэвхжүүлэх юм.