Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод энэ оны зургаадугаар сард өмнөх сараас 1.5 хувь, өмнөх оны эцсээс 10.3 хувь, өмнөх оны мөн үеэс 16.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо танилцууллаа.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 373 нэр төрлийн бараа, үйлчилгээний 200 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлж байна.
Зургаадугаар сард мөн үеэс 16.9 хувиар өсөхөд,
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 21.2 хувь
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 9.7 хувь
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 15.6 хувь
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 17.8 хувь
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 11 хувь
- Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 15.8 хувь
- Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 15.1 хувь
- Тээврийн бүлгийн үнэ 26.5 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.