Бүсийн хурдан морины уралдааны хуваарь

2022-07-18 16:001min0
olloo_mn_1530242024_hurdanmori4

Засгийн газраас улсын баяр наадмаар аймгуудад хурдан морины уралдаан зохион байгуулах хуваарийг баталсан.

Энэ жил шигшмэл хурдан морьдын “Их хурд-9” уралдаан долдугаар сарын 22-24-нд Хэнтий аймагт явагдана.

Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өмнөговь аймгийн баяр наадам долдугаар сарын 29-31-нд болно.

Бүсийн хурдан морины уралдааны хуваарь:

  • Баруун бүсийн хурдан морины уралдаан 29-31-нд Ховд аймагт
  • Төвийн бүсийн хурдан морины уралдаан долдугаар сарын 29-31-нд нийслэлийн Налайх дүүрэгт
  • Хангайн бүсийн хурдан морины уралдаан Хөвсгөл аймагт
  • Говийн бүсийн хурдан морины уралдаан Дундговь аймагт
  • Зүүн бүсийн хурдан морины уралдаан Сүхбаатар аймагт болно.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй