updown2022-07-29 15:50
.jpg
1min0
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Наадамчдын гудамж дахь Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц байгуулах гэж байна. Энэ ажлын хүрээнд авто замыг сэтэлж, бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай болсон тул “Хүннү молл”-ын баруун урд талын уулзвараас “Шинэ өргөө” хороолол хүртэлх 200 метр замын хөдөлгөөний зохион байгуулалтад түр хугацаанд өөрчлөлт оруулах гэж байна. […]

updown2022-07-29 15:15
ontsgoi-2.jpg
1min0
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг 16-гийн даваа хэмээх газарт сумын төвөөс зүүн урд зүгт 126 км-т орших бичил уурхайд гар аргаар алт олборлож байсан иргэн шороонд даруулж нас баржээ. Энэ ослын тухай дуудлагыг сумын Цагдаагийн хэсгээс долоодугаар сарын 28-ны 19:35 цагт Аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой […]

updown.mn2022-07-29 15:07
lonh2.jpg
1min0
Английн Саусхемптоны их сургуулийн судлаачдын баг хорт хавдар үүсгэхэд нөлөөлөх архи, тамхины харьцуулсан судалгаа хийснээр хүн 7 хоногт 1 шил /ойролцоогоор 700гр/ вино уувал эрчүүд 25 ширхэг тамхи, эмэгтэйчүүд 50 ширхэг тамхи татсантай адил хэмжээний өвчлөх эрсдэлтэй гэдгийг тогтоожээ. Нэг шил виноны алкохолын хэмжээ нь 10 нэгж /1 нэгж-10гр алкохол/ байдаг бол шар айргийн 500гр […]

updown2022-07-29 14:56
123-4.jpg
1min0
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны яам хоорондын улс төрийн тавдугаар зөвлөлдөх уулзалт 2022 оны долоодугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо боллоо. Уулзалтад Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны яамны Хойд Америк, Зүүн Европ, Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Хавиер Салидо ирж, яриа […]

updown2022-07-29 14:36
dgjnlug-1280x853.jpg
3min0
Нийслэлийн Засаг даргын А/880 тоот захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газарт зохих зөвшөөрөлгүй байрлуулсан, хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, эвдэрч, гэмтсэн зар сурталчилгааны болон бусад төрлийн самбаруудыг албадан буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна. Захирамжид заасны дагуу долоодугаар сарын 5-ны […]

updown.mn2022-07-29 14:34
huurhun.jpg
1min0
Хэт зөөлөн гудас, хөнжил, дэрэн дээр унтдаг нь багтраа өвчин тусч, гэнэт нас барах эрсдлийг нэмэгдүүлдэг тухай АНУ-ын төрийн байгууллага судалгаагаар нотолжээ. “Эцэг эхчүүд хүүхдээ тухтай байлгах гэж хичээдэг ч зузаан зөөлөн хөнжил, гудас, дэр нь нярай хүүхдийн амьсгал боох аюултай” гэж тэд үзсэн байна. АНУ-ын Хүүхдийн Эрүүл Мэнд, Хүний Хөгжлийн Үндэсний Хүрээлэн болон хамтран […]

updown2022-07-29 14:17
holbombog.jpg
1min0
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 21 аймгийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн 3 дахь өдрөө үргэлжилж байна. Увс аймгийн төв Улаангомд болж буй тус тэмцээний нэгдүгээр шатны хэсгийн хоёр дахь тоглолтууд өчигдөр боллоо. Нэгдүгээр шатын А хэсгийн тоглолт Өмнөговь болон Завхан аймгийн багийн хооронд болж 15:2 харьцаатай ялалт байгуулснаар Өмнөговийн баг  6 оноотой хэсгээ тэргүүлж […]

updown2022-07-29 13:59
tsagdaa.jpg
1min0
Цагдаагийн байгууллагад энэ сарын 28-ны өдөр “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Дарь-Эхийн … дугаар тоотод хулгайч орсон байна” гэх дуудлага бүртгэгджээ. Уг мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс шалгахад 43 настай эмэгтэй “М”-ийн гэрээс 40 настай эрэгтэй “Г” гэр ахуйн цахилгаан бараа, гар утас хулгайлан авч зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах […]

updown2022-07-29 13:58
munhjin.jpeg
1min0
 Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Испани Улсын Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны яамны Хойд Америк, Зүүн Европ, Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал Хавиер Салидог өнөөдөр хүлээн авч уулзав. Тэрбээр уулзалтын үеэр Монгол-Испанийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож буйг дурдаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн тэлэхэд хоёр талын […]

updown.mn2022-07-29 13:38
haru.jpg
1min0
Японы мэргэжлийн сүмогийн ёкозуна асан Хакүхо өөрийн барилдаж байсан Миягино дэвжээний эзэн болсныг Сүмогийн Холбоо өчигдөр мэдээлжээ. Дээд зиндаанд 45 удаа түрүүлж, өнгөрсөн оны намар зодог тайлсан 37 настай Хакүхо өмнө нь Магаки нэрээр Миягино дэвжээнд дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Дэвжээний эзэн болохын тулд Япон улсын иргэн болох шаардлагатай байдаг. Хакүхогийн хувьд 2019 оны […]