2022-07-29 15:151min00

Бичил уурхайд алт олборлож байгаад шороонд даруулж нас баржээ

ontsgoi

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг 16-гийн даваа хэмээх газарт сумын төвөөс зүүн урд зүгт 126 км-т орших бичил уурхайд гар аргаар алт олборлож байсан иргэн шороонд даруулж нас баржээ.

Энэ ослын тухай дуудлагыг сумын Цагдаагийн хэсгээс долоодугаар сарын 28-ны 19:35 цагт Аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 26 км зам туулан 22:15 цагт очиж ашиглаж байгаад орхигдсон 4м-ийн гүн цооногт гар аргаар хууль бусаар алт олборлож байсан 37 настай эрэгтэй шороонд дарагдаж нас барсан байсныг гарган Хүдэр сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ. Уг цооногийг уурхайн зорилгоор ашиглаад орхисон байсан гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй