Хэт зөөлөн гудас, хөнжил, дэрэн дээр унтдаг нь багтраа өвчин тусч, гэнэт нас барах эрсдлийг нэмэгдүүлдэг тухай АНУ-ын төрийн байгууллага судалгаагаар нотолжээ.
“Эцэг эхчүүд хүүхдээ тухтай байлгах гэж хичээдэг ч зузаан зөөлөн хөнжил, гудас, дэр нь нярай хүүхдийн амьсгал боох аюултай” гэж тэд үзсэн байна.
АНУ-ын Хүүхдийн Эрүүл Мэнд, Хүний Хөгжлийн Үндэсний Хүрээлэн болон хамтран ажилладаг байгууллагууд нь “Аюулгүй унтъя” нэртэй компанит ажлыг 1992 онд явуулж байжээ. Тэд уг ажлаараа зузаан хөнжил, гудасны эсрэг зөвөлгөө өгч, мөн унтлагын хувцастай, темпертур нь таарсан өрөөнд хүүхдээ унтуулъя гэж уриалсан байна. Үүний үр дүнд АНУ-д хөхүүл хүүхдийн гэнэтийн үхэл 50 хувиар буурсан аж.
Харамсалтай нь 2000 оноос хойш багтраагаар гэнэт нас барсан хүүхдийн тоо жил ирэх тусам 100,000 амьд төрөлтөнд 7 хувиар өсөж, 2010 онд 15,9 хувь болтлоо нэмэгджээ.1993-1995, 2008-2010 онд хүүхдээ зузаан хөнжлөөр хучих нь 56 хувиас 27,4 хувь болтлоо буурсан байна.