Со-1.jpg

2022-07-26 23:32
МУГЖ Д.Сосорбарамын зуслангийн гадна талбайд нүүрээ багаар халхалсан иргэд жагсчээ. Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Маск зүүсэн 10 хүн манай зуслан руу очиж тус тусдаа 7 айлын хувийн өмчид халдахыг завдаж, миний нэр төрд халдсан явдал өнөөдөр 14:30 үед болжээ. ЦЕГазрынхан фэйсбүүкээс хараа буй зэ. Намайг болоод манайхныг заналхийлж байна. Яриа, хоолойн өнгөөр нь […]

Untitled.jpg

2022-07-26 20:14
ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаныхан орон нутагт ажиллаж, хууль зөрчин байгаль орчинд хор хохирол учруулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг шалгаад иржээ. Тус албаныхан Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Зүүнхараагийн нутаг дахь Таширын нуруун дахь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийх нэрээр иргэд хууль бусаар алт олборлож, мөнгө угаасан байж болзошгүй […]

62dfcd6763d5ed6347052a64-1280x960.jpg

2022-07-26 19:43
2021 онд Геодези, усны барилга, байгууламжийн газраас ус ихээр тогтдог байршлуудын судалгааг гаргасан. Ингэхдээ дүүрэг, хороод, иргэдээс ирсэн судалгааг нэгтгэн 25 байршилд ус ихээр тогтож байгааг тогтоосон юм. Тэдгээрийн 11 байршилд шинээр ус зайлуулах шугам угсралтын ажлыг энэ онд хийж гүйцэтгэжээ. Одоогоор 14 байршилд ус тогтдог хэвээр байна. Тухайн байршлуудад шуурхай бригад ажиллан тогтсон усыг […]

Төмөрзам.jpg

2022-07-26 19:24
Хүчтэй аадар борооны улмаас төмөр замын гарам усанд автаж, гал тэрэг зогссон талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээллээ. Тодруулбал, өнөөдөр буюу долдугаар сарын 26-ны өдрийн 14:25 цагт Аршаант-Давааны хоорондын 365 км-ийн I зуутад 75 м газарт төмөр зам угаагдаж, 361 км -ийн гарам усанд автаж, Зүүнхараа өртөөнөөс тэгш чиглэлд аялж явсан 2554-р галт тэрэг […]

Capture.png

2022-07-26 17:30
Коронавирусний омикроны BA.4, BA.5 хувилбар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул иргэд олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Хүүхэд энэ хувилбараар өвчилсөн тохиолдолд эхний гурав хоног халуурч, ханиалгах, мөн хэвлийгээр өвдөх, бөөлжих, гүйлгэх, шинж тэмдэг илэрч байгааг эрүүл мэндийн байгууллагаас […]

dmb.jpg

2022-07-26 17:27
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өнгөрсөн долоо хоногт дэлхий нийтийг хамарсан сармагчны цэцэг өвчний вирусний дэгдэлтийг “олон улсын хэмжээнд анхаарал хандуулах нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал” гэж зарласан. Тус байгууллага дэлхий нийтийг энэ өвчнөөс сэрэмжтэй байхыг уриалж байна. ДЭМБ-ын мэдээлснээр 75 улс орон, нутаг дэвсгэрээс сармагчны цэцэг өвчний 16 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас […]

juul.jpg

2022-07-26 17:00
Манай улсад 2022 оны эхний хагас жилийн байдлаар 73.7 мянган жуулчин иржээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6.4 дахин өссөн үзүүлэлт бөгөөд цар тахлын өмнөх үе буюу 2019 оны эхний хагас жилтэй харьцуулахад 66.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Цар тахлаас өмнөх гурван жилд Монгол Улсад жилд дунджаар 224 мянга орчим жуулчин ирдэг байжээ. Сүүлийн […]

dash.jpg

2022-07-26 16:30
Наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэгтэй ярилцлаа. -Даншиг наадмыг хэзээнээс сэргээн зохион байгуулж эхэлсэн бэ. Энэ жилийн зохион байгуулалтын талаар танилцуулна уу? -Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, […]

s1-1.jpg

2022-07-26 16:24
Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны долдугаар сарын 26-ны өдрийн 15:00 цагийн орчимд түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас гудамж, зам талбай, гэр, байшин усанд автлаа. Нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлсэн үер, усны дуудлага мэдээллийн дагуу Аврах анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж […]

NUAT.jpg

2022-07-26 16:00
Нэмэгдсэн өртгийн албан татварын II улирлын буцаалтыг хэзээ олгох талаар Татварын ерөнхий газраас тодруулахад, 2022 оны долоодугаар сарын 29-нөөс иргэн, ААН-ийн дансанд шилжүүлж эхлэх хуваарь гарсан гэв. НӨАТ-ын I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, II улирлын буцаан олголтыг долоодугаар сард, III улирлынхыг аравдугаар сард, IV улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгохоор […]