ТЕГ: II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 29-нөөс олгож эхэлнэ

2022-07-26 16:001min0
NUAT

Нэмэгдсэн өртгийн албан татварын II улирлын буцаалтыг хэзээ олгох талаар Татварын ерөнхий газраас тодруулахад, 2022 оны долоодугаар сарын 29-нөөс иргэн, ААН-ийн дансанд шилжүүлж эхлэх хуваарь гарсан гэв.

НӨАТ-ын I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, II улирлын буцаан олголтыг долоодугаар сард, III улирлынхыг аравдугаар сард, IV улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгохоор журамласан юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй