Д.Сосорбарам: Намайг болоод манайхныг заналхийлж байна, яриа, хоолойн өнгөөр нь хэн бэ гэдгийг нь танив

МУГЖ Д.Сосорбарамын зуслангийн гадна талбайд нүүрээ багаар халхалсан иргэд жагсчээ. Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Маск зүүсэн 10 хүн манай зуслан руу очиж тус тусдаа 7 айлын хувийн өмчид халдахыг завдаж, миний нэр төрд халдсан явдал өнөөдөр 14:30 үед болжээ. ЦЕГазрынхан фэйсбүүкээс хараа буй зэ. Намайг болоод манайхныг заналхийлж байна. Яриа, хоолойн өнгөөр нь хэн бэ гэдгийг нь танив” гэжээ.


