Хүчтэй аадар борооны улмаас төмөр замын гарам усанд автаж, гал тэрэг зогссон талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээллээ.
Тодруулбал, өнөөдөр буюу долдугаар сарын 26-ны өдрийн 14:25 цагт Аршаант-Давааны хоорондын 365 км-ийн I зуутад 75 м газарт төмөр зам угаагдаж, 361 км -ийн гарам усанд автаж, Зүүнхараа өртөөнөөс тэгш чиглэлд аялж явсан 2554-р галт тэрэг 364 км-ийн 5 зуутад 14:23 цагт зогссон байна.
Зам угаагдсаны улмаас Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 272-р галт тэргийг Аршаант өртөөнд зогсоож зорчигчдыг автобусаар Улаанбаатар хот руу тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Мөн Дархан-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 304-р галт тэргийг Ногоонтолгой өртөөнд зогсоохоор төлөвлөж байгаа бөгөөд Улаанбаатараас Эрдэнэт рүү 18:40 цагт явах зорчигчийн 273/312 –р галт тэрэгний аяллыг цуцаллаа.
Угаагдсан замыг яаралтай сэргээн засах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдрийн 23:00 цагт нээхээр төлөвлөн ажиллаж байна.
1 comment
Худал мэдээ цацаад, төмөр замаар битгий оролдоод бай, муу шуналын шулмаснууд аа!