said-1280x799.jpeg

2022-07-18 19:30
Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЗГХА-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, ЗГХА-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Төмөр замын нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлгийн удирдлагуудтай 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ээлжит шуурхай хуралдааныг хийж, үүрэг чиглэл өглөө. […]

huduu-1280x725.jpg

2022-07-18 17:42
Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах зөвшөөрөл олгож байсан түр журмыг хүчингүй болгожээ. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Түр журам нэртэйгээр батлагдсан боловч өнөөдрийг хүртэл 21 жил тасралтгүй мөрдөгдсөн “Түр журам”-ыг хүчингүй болголоо. Дээрх журмын зарим зохицуулалт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцээгүй буюу хуулийн хүчин чадлаас давсан зохицуулалтыг өнгөрсөн хугацаанд […]

zas1-1280x934.jpg

2022-07-18 16:58
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, заасан байршилд гарааш буулгаж, нийтийн зориулалтаар тохижуулах ажлууд үргэлжилж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны байрны замын эсрэг талын 24 гараашийг буулгаж, газрыг чөлөөлөн, нийтийн зориулалтаар тохижууллаа. Тус 126.2 ам метр талбайд авто зогсоол, явган хүний зам, сандал, сүүдрэвч […]

nogoo.jpg

2022-07-18 16:21
Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 1-ний байдлаар 580.2 мянган га талбайд тариалалт хийжээ. Үүнд: Үр тариа 376 мянган га-д Техникийн ургамал 119.1 мянган га-д Таримал тэжээл 53.3 мянган га-д Төмс 19.7 мянган га-д Хүнсний ногоо 11.3 мянган га-д Бусад ургамал 0.7 мянган га-д тариалсан байна. Нийт тариалсан талбай өмнөх оны мөн үеэс 60.2 (9.4%) […]

boroo-1.jpg

2022-07-18 16:10
Маргааш өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Долдугаар сарын 18-ны 20:00 цагаас долдугаар сарын 19-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө […]

olloo_mn_1530242024_hurdanmori4.jpg

2022-07-18 16:00
Засгийн газраас улсын баяр наадмаар аймгуудад хурдан морины уралдаан зохион байгуулах хуваарийг баталсан. Энэ жил шигшмэл хурдан морьдын “Их хурд-9” уралдаан долдугаар сарын 22-24-нд Хэнтий аймагт явагдана. Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өмнөговь аймгийн баяр наадам долдугаар сарын 29-31-нд болно. Бүсийн хурдан морины уралдааны хуваарь: Баруун бүсийн хурдан морины уралдаан 29-31-нд Ховд аймагт Төвийн […]

huns-2.jpg

2022-07-18 15:30
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод энэ оны зургаадугаар сард өмнөх сараас 1.5 хувь, өмнөх оны эцсээс 10.3 хувь, өмнөх оны мөн үеэс 16.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 373 нэр төрлийн бараа, […]

ontsgoi.jpg

2022-07-18 15:00
Баяр, амралтын өдрүүд буюу энэ сарын 08-18-ны өдрүүдэд төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид аюулт үзэгдэл, ослын 36, объектын гал түймрийн 39, нийт 75 удаагийн дуудлагаар 17 иргэний амь насыг авран хамгаалж, 120 гаруй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Гал түймэр, аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 29 хүн /24 […]

АТГ.png

2022-07-18 14:30
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 7 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 34 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 98 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 69 гомдол, […]

9pzdvg_omicron_variant_x974-1280x853.jpg

2022-07-18 14:12
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалт болон авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, манай улсад коронавируст халдварын Омикрон хувилбарын BA.1, BA.2 хувилбар давамгайлж байгаа. Мөн өнгөрсөн сарын сүүл үеэс эхлэн BA.4, […]