Улсын хэмжээнд энэ онд 11.3 мянган га талбайд хүнсний ногоо тариалжээ

2022-07-18 16:211min0
nogoo

Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 1-ний байдлаар 580.2 мянган га талбайд тариалалт хийжээ.

Үүнд:

  • Үр тариа 376 мянган га-д
  • Техникийн ургамал 119.1 мянган га-д
  • Таримал тэжээл 53.3 мянган га-д
  • Төмс 19.7 мянган га-д
  • Хүнсний ногоо 11.3 мянган га-д
  • Бусад ургамал 0.7 мянган га-д тариалсан байна. Нийт тариалсан талбай өмнөх оны мөн үеэс 60.2 (9.4%) мянган га-гаар буурсан аж.

Ургамлын төрлөөр авч үзвэл:

  • Үр тариа 46.9 (11.1%) мянган га
  • Таримал тэжээл 36 (40.3%) мянган га
  • Бусад ургамал 0.6 (45.7%) мянган га
  • Төмс 0.1 (0.5%) мянган га-гаар тус тус буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй