gold_MB.jpg

2022-07-18 11:30
Монголбанк 2022 оны зургаадугаар сард 1,962.6 килограмм/кг/ үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 7.9 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 16 хувиар буурсан үзүүлэлт юм. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 490.6 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 491 кг үнэт металл тус тус […]

munhtsetseg-1280x854.jpg

2022-07-18 11:00
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг твиттер хуудсан дахь хуурамч хаяг, тролл, ботуудыг цэгцлэх шаардлагатай болсон талаар фэйсбүүк хуудсандаа бичжээ. Тэрбээр “Твиттер дээр зарим нөхдүүд миний нэрээр хуурамч хаяг нээсэн явж байна. Миний хувьд Украины дайн эхлээд удаагүй байхад жиргээ хаягаа хакердуулж алдаад түүнээс хойш жиргээнд орж чадахгүй болсон. Гэтэл 5 сард миний нэр зурагтай ийм хаяг нээгдэж. Гэхдээ […]

hog1-2.jpg

2022-07-18 10:45
Дундговь, Төв аймаг, Туул голын сав газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт хог хаягдлыг цэвэрлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал Төв аймгийн Зуунмод сумын хэмжээнд цэвэрлэгээ зохион байгуулж, нийт 209 төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын 3,785 иргэн оролцож, 378.3 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна. Туул голын сав газрын захиргаанаас ус ашиглагч 130 […]

ser.jpg

2022-07-18 10:28
Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Орегон мужийн Южин хотод үргэлжилж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн өчигдөр болоход Монголын тамирчин Б.Сэр-Од 26-р байрт орлоо. Нийт 63 тамирчин оролцсон марафоны тэргүүн байрт Этиопын Тамират Тола 2 цаг 05 минут 36 секундэд барианд орж түрүүлсэн бол Б.Сэр-Од 2 цаг 11 минут 39 секундээр 26-р байрыг […]

nuur.jpg

2022-07-18 10:17
Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн Их шийрийн дөрвөлж гэдэг газар гэр бүлийн 12 хүн аялж явснаас хоёр том хүн, нэг хүүхэд Тэлмэн нуурын усанд сэрүүцэх гэж ороод осолдож амиа алджээ. Энэ талаарх дуудлагыг долоодугаар сарын 13-ны өдрийн 16:35 цагт өгсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр […]

usus-1280x646.jpg

2022-07-18 10:05
2022 оны долдугаар сарын 18-28-ныг хүртэл 10 хоногийн хугацаанд дулааны шугам сүлжээнд засвар хийх хуваарийг хүргэж байна. Тодруулбал, маргаашаас Төв гандан, Бөмбөгөр худалдааны төв, Баянбүрд төв, 7 дугаар хороолол, 100 айл, 11 болон 12 дугаар хороолол орчмын хэрэглэгчид, КТМС, Төв шуудан, Хангарди ордон, Засгийн газрын ордон, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, 42-оос хангагддаг хэрэглэгчид, Цэцэг төв, […]

vip-1280x853.jpg

2022-07-18 10:00
Наймдугаар сарын сүүлээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр товложээ. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутагт томилолтоор ажиллаж байхдаа мэдээлсэн бөгөөд тэрээр Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлалаар гурвын зэрэг чухал асуудлаар яриа хэлэлцээр хийнэ гэдгийг мэдэгдсэн. Нэгд, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын асуудлыг эцэслэж, […]

olson.jpg

2022-07-18 09:55
Төв аймгийн Эрдэнэ сумаас алга болсон эмэгтэйг зургаан хоногийн дараа Улаанбаатар хотоос эсэн мэнд олжээ. Тодруулбал, долдугаар сарын 11-12-нд шилжих шөнө тус аймгийн Аржанчивлан гэх газраас 28 настай эмэгтэй “Машинд унтана” гэж гараад ор сураггүй алга болсон тул цагдаагийн байгууллагаас эрэн хайж байсан юм. Түүнийг өчигдөр буюу долдугаар сарын 17-ны өдрийн 20:30 цагийн үед Баянгол […]

293616624_595672748578618_1647614789715011495_n.jpg

2022-07-18 09:31
Армени улсын Ереван хотноо 2022 оны 7 дугаар сарын 10-аас 18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Биологийн олон улсын 33 дугаар олимпиадаас Монгол улсын баг хос хүрэл медаль хүртлээ. Багийн бүрэлдэхүүн: Орчлон сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Тэргэл (хүрэл медаль) Шинэ Монгол сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ч.Жаргалан (хүрэл медаль) Шинэ Монгол ахлах сургуулийн 12 дугаар ангийн […]

606e926d6b8dc.png

2022-07-18 08:30
Гадаад Харилцааны Яамнаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын их, дээд сургуульд суралцаж буй монгол оюутнуудын бүртгэлийг хийж буй тул оюутнуудыг доорх холбоосоор орж, бүртгэлд идэвхтэй хамрагдахыг уриаллаа.