УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг твиттер хуудсан дахь хуурамч хаяг, тролл, ботуудыг цэгцлэх шаардлагатай болсон талаар фэйсбүүк хуудсандаа бичжээ. Тэрбээр “Твиттер дээр зарим нөхдүүд миний нэрээр хуурамч хаяг нээсэн явж байна. Миний хувьд Украины дайн эхлээд удаагүй байхад жиргээ хаягаа хакердуулж алдаад түүнээс хойш жиргээнд орж чадахгүй болсон.
Гэтэл 5 сард миний нэр зурагтай ийм хаяг нээгдэж. Гэхдээ эд нар миний мэдээллийг буруу оруулсан байгаа юм. Намайг “Улс төрийн сэтгэл зүйн доктор” гэчихжээ. Харин би бол Улс төр судлалын доктор юм. Манай эрдэмтэд болон нийгмийн ухааныхан бол үүнийг хараад эрхбиш намайг биш гэдгийг мэднэ. Учир нь Монголд улс төрийн сэтгэл зүйгээр доктор хамгаалсан хүн байхгүй л дээ.
Гэхдээ бусад хүмүүс үүнийг тэр болгон мэдэхгүй тул энэ хаягийг минийх гэж үнэмшээд дагаад байгаа бололтой. Манай дугуйчид болон спортынхон хүртэл энэ хуурамч хаягийг минийх гэж бодоод tag-лаад жиргээ хийсэн байна лээ.
Жиргээ хаягтай Фейсбүүкийн найзууд маань миний энэ постыг жиргээн дээр тавьж түгээж өгнө үү. Мөн энэхүү хуурамч хаягийг Report хийж өгнө үү. Олон хүн Report хийвэл хаагдах учиртай.
Улс төрийн өрсөлдөөнийг нэр нүүрээ нууж, хүний нэр барин шударга бусаар, бохироор хийхгүй байхыг дээрх хуурамч хаяг нээсэн хүмүүст уриалья.
Энэ дашрамд хэлэхэд Монгол улс Фейсбүүк компани болон Фейсбүүкийн Азийн бүсийн удирдлагатай хамтран ажиллаж элдэв fake хуурамч хаягууд, төөрөгдүүлсэн мэдээлэл fake news-тэй тэмцэж байгаа.
Харин Твиттерийн хувьд ийм холбоо харилцааны түвшинд хүрээгүй яваа юм билээ. Цаашид ХБНГУ зэрэг бусад орнуудын адил Твиттер сүлжээн дэх хуурамч хаягууд болон тролл, ботуудыг цэгцлэх шаардлагатай” гэжээ.
1 comment
hucaa novshoo