Наймдугаар сарын сүүлээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр товложээ.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутагт томилолтоор ажиллаж байхдаа мэдээлсэн бөгөөд тэрээр Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлалаар гурвын зэрэг чухал асуудлаар яриа хэлэлцээр хийнэ гэдгийг мэдэгдсэн.
Нэгд, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын асуудлыг эцэслэж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх.
Хоёрт, Багануур цахилгаан станцыг барьж байгуулах асуудлыг эцэслэх.
Гуравт, Бээжингийн олимпын үеэр ярилцсан хилийн боомтуудын нэвтрүүлэх чадвар, ложистикийн асуудлаар албан ёсны баримт бичгүүдэд гарын үсэг зурах хүлээлттэй байгаа юм байна.