2022-07-07 14:00
Цагдаагийн байгууллагын алба хаагчид энэ сарын 9-нөөс эхлэн 13-ныг дуустал өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах талаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын хэлтсийн дарга хурандаа Т.Лхагвадорж мэдээллээ. Тэрбээр “Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган […]










